Их сургуулийн ангид байхаас эхлэн
үерхэж нэг гэрт орсон Баяраа Цэцэгээ хоёр одоо өнгөрсөндөө харамсан аягатай цай
хөрдгийн адилаар улам л хөндий болжээ. Учир нь ангийн уулзалтан дээр Цэцэгээгийн
өмнө нь хайртай байсан залуу түүнийг өдөж хоргоосноос хамаг зүйл ихтэй. Хэрвээ
тэр орой Баяраа хөдөө байдаг аавынх руугаа яваагүй байсан бол Цэцэгээг өмнөх
хайр сэтгэлийн холбоотой залуу өдөж хоргоож, эзгүйчлэхгүй байсан биз. Хэдэн
сарын дараа Баяраа аав болох мэдээг сонсоод чихэндээ ч итгэмгүйгээр баярласан
билээ гэв ч өөртэй нь огтхон ч адилгүй хүүгээ хараад эргэлзэх сэтгэл төрөх
боллоо. Удсан ч үгүй найз нөхдийн дунд
жиг жуг хийх нь чих дэлсэж Цэцэгээ ч элдвээр шалгаах нөхөртөө үнэнийг хэлэхээр
шийдэв. Ингээд бүхнийг мэдсэн Баяраа өхөөрдөн хайрладаг байсан хүүтэйгээ нэг л
хүйтэн хөндий харьцаж эхнэрээ гэх нь ч улам багассаар байлаа. Хэрвээ Цэцэгээг
гэх хайр нь ийм их байгаагүйсэн бол өдийд хоёр тийшээ болох байсан биз.
Өвлийн эхэн сар ирж идэш бэлдэх болоход өнөөх л эргэж тэтгүүлдэг аав ээж
рүүгээ явах цаг боллоо. Баярыг явах
болоход 6 настай Билгүүн хүү аавтайгаа хамт явна гэж зүтгэлээ. Аав ээж нь ч хүүд сайн гэж жигтэйхэн. Энэ
хугацаанд Цэцэгээ хоёр ч удаа хөл хүнд болсон боловч хүн болгож чадаагүй билээ.
Баяраа энэ бүхэнд дүү дагуулах заяагүй гэж Билгүүнийг л буруутган бодно.
Хөдөөний цэнгэг агаар хотынхонд бол
амттай хоол идсэн юм шиг уушгийг нь цатгана. Баяраа өөрийнх нь багадаа тоглож өссөн хадан дээр цомцойн
суух хүүгээ хараад хажууд нь сууж үдийн наранд орой нь гялалзан харагдах цаст
уулыг зааж аав нь багадаа энэ уулыг цас нь хэзээ хайлах юм бол доо гэж боддог
байлаа хэмээн эгээ л эцэг хүний ёсоор тайван өгүүллээ. Хүү ч бас ноднин зун ирэхэд байсан цас одоо ч байгаад
гайхан байсан болохоор аавынх нь энэ яриа сонрхолтой байлаа. Тэгээд ч
Билгүүнээтэй ингэж ярьж суусан нь анхных гэхэд хилсдэхгүй. Хүүгийн сэтгэл
хөхүүн сайхан байлаа. Баяраа улам дээшилсээр орой хэсэгт нь ирж цээж дүүрэн
амьсгаа авлаа. Гэнэт ард нь дагаж явсан Билгүүны “ааваа” гэж орилох дуу гарч
чулуу нурах нь сонсодлоо. Баяраа зогтусан эргэж харвал Билгүүн эгц хадны уруу
арайхийн зүүгдэн байв. Хэрвээ өөрийнх нь мах цусны тасархай байсан бол тэр өөд
өгсөх нарийхан замаар хүүгээ үүрээд явах байсан биз. Гэвч Баяраа багадаа босгож
байсан овоогоо олж харахаар улайран,
түрүүлж явсан нь ийм гай дагууллаа. Сандарсан тэрээр хурдхан шиг гүйн очиж
гарнаас нь барьж амжив. Яг тэр мөчид түүний толгойд миний үр биш аврах хэрэгтэй
гэж үү, энүүнээс болж хүүхэд заяахгүй ч байгаа юм билүү гэсэн өчүүхэн муу
бодлууд толгойг нь дүүргэв.
Билгүүн:
-ааваа намайг татаарай хэмээн итгэл
дүүрэн нүдээр хэлэхэд гэнэт гар нь суларч хаднаас биеийг нь хөндийрүүлэн
түлхлээ.
- ээ бурхан минь гэсэн чичигнэсэн
хоолой л түүнийг эцсийн замд нь үдлээ.
Баяр өөрийнхөө хичнээн их буруу зүйл
хийснээ мэдэн харамсавч, түүний олон жилийн сэтгэлийн гүн дэх шаналал, үзэн
ядалт өнөөдөр яг тэр мөчид амилан ийм сонголт хийхэд хүргэжээ.
Энэ санаатай бас санамсаргүй явдлаас
хойш жилийн дараа Баяраа, Цэцэгээ хоёр дахин нэг хүүтэй болсноор тэдний амьдрал
эрс өөрчлөгдлөө. Ахиад хүүтэй болж бас нөхрийнх нь хайр халамж эргэж ирсэн
Цэцэгээд урьдны золгүй хүү нь ч аажмаар мартагдаж эхэллээ. Баяраагийн амьдралын
утга учир, түүнийг амьдрах утга учиртай болгосон голомт залгах хүү мэндэлсэн нь
эрс өөрчилжээ. Тэр явдлаас хойш олон жил өнгөрч урьдны явдал ч аажмаар мартагдав.
Нэг зуны амралтаар Баярынхан аавийнх
руугаа явцгаав. Гэтэл очсон өдрөө л хүү нь аавийгаа өнөөх хаданд гарна гэж
гуйгаад салдаггүй. Хэдий тийшээ явах дургүй байсан ч ганц хүүдээ татгалзаж
чадахгүй юм хойно дагуулаад явав. Хүүгээ хаашаа л хөдлөнө нүд салгалгүй харж
байлаа. Хүү нь хэдий 9 нас хүрсэн ч үүрч явлаа. Тэгээд өнөөх хавцлын хажуугаар
гарахдаа маш болгоомжтой явав. Тэгээд овоонд чулуу өргөж хүүгээ хөтлөн алхаж
байтал гэнэт хүү нь амандаа ямар нэгэн юм бувтнан ганцаараа ярьж эхэллээ.
-
За ахаа
-
Та уулзмаар байна уу?
-
Би таньд туслая гэх зэргээр ярих нь сонсдоно.
Баяраа гайхсан ч
тоолгүй өнгөрлөө. Гэнэт нүднийх нь буланд билгүүн зогсож байх шиг харагдлаа. Ээ
бурхан минь хий юм хараад байна уу даа гээд дахин сайн харвал өөрийнх нь хүү яг
өөдөөс нь хараад зогсож байлаа.
Тэгснээ Билгүүн
болж хувираад үхээнц цонхигор царайгаар өөдөөс нь инээмсэглэв. Баяраа толгойгоо
барьж, нүдээ аньж нээлээ. Өнөөх өөрийнх нь хүү ч юм шиг өөр ертөнцрүү явуулсан
бяцхан Билгүүн ч юм шиг хүү өөдөөс нь алхаж эхэллээ. Баяраа айж ардаа ухарсаар
өмнө нь өөр хүний хүү гэж гоочлон бяцхан хүүг
унагасан газраа тулж ирэв. Өмнө нь сүнс
чөтгөр түүн рүү улам ойртож байгаа мэт санагдаж хамаг бие нь дагжин
чичирч байлаа. Гэтэл өнөөх хүү зангирсан хоолойгоор “ааваа ахиж та намайг
түлхэхгүй тиймээ” гээд зүүн нүднээс нь ганц нулимс дуслав. Үүнийг харсан Баяр
билгүүний өмнө ямар их буруутайгаа ухаарч түүнийг үхсэнээс хойш ганц удаа эргэн
дурсаагүйгээ саналаа. Ам нь өмөлзөж үг хэлэх гэсэн боловч үг гарсангүй,
гэнэтхэн хүү нь түүнийг хавцлын уруу түлхлээ. Тээр доорх газар есөн жилийн
өмнөх шиг улаанаар будагдаж, бяцхан хүү “аав үхчихлээ” хэмээн гүйн одов.
Үйлийн үрээ
гэж...
сэтгүүлч 2а Г.Бадам

No comments:
Post a Comment