Monday, April 27, 2015

Өрөөний минь хананд
Өчнөөн хадаас...
Өлгөсөн би бүх зургаа, бас шүлгээ
Өлгөөд өлгөөд ахиад цаана нь зөндөө хадаас үлдсэн
Өлгөх юм алга гээд нэг нэгээр нь авчихвал
Өвдөх л байхдаа хөөрхий хана
Хана аа өрөвдөх үү?
Хадаас аа өрөвдөх үү?
Хоюуланг нь хоосон орхих уу?
Хэн хэнийх нь хөндүүр
Хэр удаж байж арилах бол
Өөрийгөө бодох уу?
Өрөөлийг бодох уу?

Өө бурхан минь ахиад нэг хадаас

No comments:

Post a Comment